Шууд Chart

Япон, Франц улсууд хүнс, эрчим хүчний бэрхшээлд орсон улсуудад туслахад хамтарна

2022-06-02 15:38:48

Япон улсын ерөнхий сайд Кишида Фумио, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар хүнс болон эрчим хүчний бэрхшээлтэй тулгараад байгаа улс орнуудад туслахад хамтран ажиллахаар тохирчээ. Хоёр удирдагч лхагва гарагт утсаар ярих үеэрээ  Орос, Украины нөхцөл байдал болон Энэтхэг номхон далайд чөлөөт, нээлттэй бүс бий болгох зэрэг асуудлыг хэлэлцсэн тухай NHK мэдээллээ.

Энэ үеэр Японы ерөнхий сайд Орос Украинд довтолсонтой холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх, хууль ёсыг иш үндэс болгосон олон улсын дэг журмыг сахиулахын төлөө байгаа байр сууриа батлан илэрхийлжээ.

Түүний хариуд Макрон үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, бусад салбарт Япон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн байна.

Хоёр удирдагчид түүнчлэн, Их 7-ийн бүлгийн орнууд Оросын эсрэг хориг тогтоох, Украинд тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллах нь зүйтэй гэж санал нэгджээ. Кишида, Украинд үүссэн нөхцөл байдалд хамтран ажиллахыг Азийн улс орнуудын удирдагчдад хандан уриалснаа энэ үеэр мөн мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Франц улсууд хүнс, эрчим хүчний бэрхшээлд орсон улсуудад туслахад хамтарна   
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй