Шууд Chart

Монгол шүүгчдийн баг эх орондоо болсон олон улсын тэмцээнийг шүүлээ

2022-06-03 11:03:58

Европын хөлбөмбөгийн холбоо болон Монголын хөлбөмбөгийн холбооны хамтран зохион байгуулсан "UEFA Assist" 17 хүртэлх насны охидын олон улсын тэмцээнийг Монгол шүүгчдийн баг шүүн явууллаа.

Ө.Батцэцэг, Г.Сүх-Эрдэнэ, Б.Тамир, Ц.Алтангадас, Б.Логьшир, Г.Нарангэрэл, Б.Урангоо, М.Ирмүнзаяа гэсэн найман шүүгч тус тэмцээнд шүүгчээр томилогдсон бол МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр хянагч шүүгчээр ажиллав.

Монгол, Узбекистан, Малайз, Сингапур улсын охидын шигшээ багын оролцсон тус тэмцээнийг дотоодын найман шүүгч шүүн явуулсанаар Монгол шүүгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр олон улсын тэмцээнд ажилласан тохиолдол болсон юм.

Өөр нэг онцлох үйл явдал нь Узбекистан болон Сингапурын шигшээ багын тоглолтын талбайн шүүгчээр Г.Нарангэрэл ажиллаж, Монгол эмэгтэй шүүгч Эх орондоо болсон олон улсын тэмцээнд анх удаа талбайн шүүгчээр ажилласан гэсэн түүхийн эхлэлийг тавилаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол шүүгчдийн баг эх орондоо болсон олон улсын тэмцээнийг шүүлээ  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй