Шууд Chart

ХБНГУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн зэвсгийн тусламж үзүүлнэ

2022-06-03 12:01:29

Герман улс зэвсгийн нөөцөөсөө Украинд орчин үеийн зенитийн пуужин, радарын систем тусламж болгон илгээхээр болсныг тус улсын канцлер мэдэгджээ. Германы засгийн газар Украинд хангалттай тусламж үзүүлэхгүй байна гэсэн олон улсын шүүмжлэл дунд зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна.

Германы канцлер Олаф Шольц НАТО-гийн орнуудтай хамтран бүтээсэн агаарын довтолгооноос хамгаалах АЙРИС-Ти загварын пуужинг Украинд нийлүүлнэ гэдгээ хууль тогтоох байгууллагадаа танилцуулжээ. Уг систем нь Оросын агаарын цохилтоос бүхэл бүтэн хотоо хамгаалах боломжийг Украинд олгох юм байна. Мөн Германы засгийн газар дайсны их бууны байршлыг тогтооход туслах радарын систем нийлүүлэх юм байна.

Украины арми Донбассын зүүн хэсгийн аж үйлдвэржсэн бүс нутгийн төлөөх ширүүн тулаанд оролцож байгаа үед Америк, Герман улсууд орчин үеийн зэвсгийн тусламж илгээж байна. Германы засгийн газар Украины арми зүүн бүс нутгаа хамгаалах сөрөх давшилт үргэлжилж байгаатай холбогдуулан Киевт цэргийн тусламжаа нэмэгдүүлэх асуудлаар Вашингтонтой хэлэлцээ хийж байгааг канцлер Шольц мэдэгдсэн.

Берлин ойрын хэдэн 7 хоногт багтаад өөрөө явагч хуягт их бууны 12 системийг Украин руу илгээхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ Германы батлан хамгаалах яам Украины цэргүүдийг орчин үеийн зэвсэгтэй харьцаж сургахаар тусгай сургалт явуулж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн зэвсгийн тусламж үзүүлнэ   
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй