Шууд Chart

БНХАУ нисэх онгоц тээгч 3 дахь хөлгөө ойрын үед усанд тавина

2022-06-03 13:21:45

Хятадын тэнгисийн цэргийн хүчин нисэх онгоц тээгч 3 дахь хөлөг онгоцоо ойрын үед усанд тавихаар төлөвлөж байгааг коммунист намын харьяа хэвлэлд мэдээлжээ. Хятад улс энэ зууны дунд үе гээд дэлхийн жишигт нийцсэн арми бий болгох зорилтынхоо хүрээнд тэнгисийн цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэж цэргийн шинжээчид үздэг юм.

Мөн Шанхай хот цар тахлын хөл хориогоо цуцалсантай холбогдуулж Шанхайн усан онгоцны үйлдвэрлэлийг сэргээсэн тухай Хятадын цэргийн шинжээчийн хэлснийг Глобал Таймс иш татан мэдээлжээ.

Хятадын гурав дахь тээгч хөлөг онгоцыг одоогоор усан онгоцны үйлдвэрт барьж байгаа аж. Нийсэх онгоц тээгч тус хөлөг онгоц өмнөх хоёр онгоцноос хэмжээний хувьд том, цахилгаан соронзон шидэгч төхөөрөмжөөр тоноглогдож байх магадлалтай бөгөөд уг төхөөрөмж нь хөлгийн тавцангаас нисэх онгоц хөөрөх хурдыг нэмэгдүүлдэг тухай тус сонинд мэдээлжээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард Хятадын ардын чөлөөлөх армийн тэнгисийн хүчин нисэх онгоц тээгч хөлөг онгоцны хөтөлбөрийг сурталчилсан дүрс бичлэгийг Тэнгисийн хүчний 73 жилийн ойн өдөр олон нийтэд цацсан. Энэ нь Хятад улс нисэх онгоц тээгч хөлөг барихаар төлөвлөж байгааг илэрхийлсэн алхам болсон юм. Хятад улс хамгийн сүүлийн үеийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо ашиглан улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд нэмэгдүүлэхээр чармайж байна гэж Японы хэвлэлд мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ нисэх онгоц тээгч 3 дахь хөлгөө ойрын үед усанд тавина   
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй