Шууд Chart

Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ барив

2022-06-03 15:44:57

Монгол Улсаас Бүгд Найрамдах Умард Македон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа Бүгд Найрамдах Умард Македон Улсын Ерөнхийлөгч Стево Пендаровскид 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч С.Пендаровскид уламжилж, Монгол Улс, Умард Македонын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч С.Пендаровски Умард Македон, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай, найрсгаар хөгжиж ирснийг онцлон тэмдэглэж, Элчин сайдад үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйд нь баяр хүргэн  ажлын амжилт хүсэв.


Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ барив  
Үзсэн: 16295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй