Шууд Chart

Чулуун-Овоо, Доржийн гудамжны хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ

2013-07-22 18:42:31

Нийслэл хотод зам засварын ажил эрчимтэй үргэлжилж  байна. Өнөөдрийн байдлаар Доржийн гудамжны баруун эхлэлийн 500 метр замыг бүрэн хучиж, тэмдэглэгээ хийгээд байгаа бөгөөд энэ хэсгийг маргааш өглөө нээнэ. Цайз захаас баруун тийш 600 метр замын хучилтын ажлыг эхэлж,7 сарын 25-нд нээхээр төлөвлөсөн байна. Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх замын нийт урт 2.8 км юм.Гэрээ ёсоор "Беринг" ХХК уг замыг энэ оны 10 сарын 01-нд бүрэн хүлээлгэж өгнө. Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас зүүн тийш Чулуун-Овооны тойрог хүртэлх 2 км замд "Эрдэнэзам" ХХК өргөтгөл, шинэчлэлт хийж байна. Чулуун-Овоохүрэх 1 км хэсэгт урд урсгалын хучилтыг бүрэн хийгээд байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг маргааш өглөө буюу 7 сарын 23-ны өглөө 08 цагт нээнэ.Уг хэсгээс баруун тийш /Нарантуул захаас Өгөөмөр захын урдуур/ 1 км замын урд урсгалд хучилт хийхээр бэлтгэн хөдөлгөөн хаагаад байна. Маргааш өглөөнөөс эхлэн хучилтын ажил гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл, Нарантуулаас зүүн тийш эхний 1  км урд урсгалыг маргааш хучиж эхлэх бөгөөд Чулуун-Овооны тойрог хүртэл хучаад байгаа дараагийн 1 км урд урсгалыг маргааш өглөө нээнэ. Харин Ботаникаас Чулуун-Овоо чиглэлд хойд урсгалын 650 метрзамд "Ялгуусан" ХХК суурь хучилт хийж байна. Энэ хэсгийн урд урсгалд суурь хучилт хийж 3 хоногийн өмнө нээсэн юм.Хойд урсгалын суурь хучилтыг хийснээр энэ замын хоёр урсгалд өнгө хучилт авахаар бэлтгэл ажлыг хангуулна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.


Чулуун-Овоо, Доржийн гудамжны хөдөлгөөнийг маргааш өглөө нээнэ  
Үзсэн: 1945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй