
ОХУ Европын Холбоо дахиад хориг арга хэмжээ авч байгаатай холбогдуулан алдагдлаа бууруулах зорилгоор газрын тосны экспортын зах зээлээ Европоос өөр бүс нутгууд руу чиглүүлэхээр төлөвлөж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Европ тив Оросын түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүний хамгийн чухал зах зээл байж ирсэн. Тиймээс эдгээр хориг арга хэмжээ Европ тивээс гадна Оросын хувьд ч дэлхийн зах зээлийн хувьд ч сөрөг нөлөөлөл үзүүлнэ гэж Москва үзэж байна.
ОХУ одоогоор Европын Холбооны хориг арга хэмжээний сөрөг нөлөөллийг бууруулахын тулд эрчим хүчээ дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэхэд бэлэн байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд цэргээ оруулснаас хойш эрчим хүчний үнэ огцом өсөж, инфляцийн түвшин сүүлийн жилүүдэд хамгийн өндөр түвшинд хүрч, Европ болон АНУ-д амьжиргааны өртөг хямрал үүсгэх хэмжээнд хүргэх вий гэсэн зах зээлийн болгоомжлолыг үүсгээд байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2021 онд Европын нефтийн дөрөвний нэгээс илүү хувийг Оросоос нийлүүлсэн, Оросын нийт түүхий газрын тос, нефтийн бүтээгдэхүүний эпкспортын бараг 50 хувийг Европын Холбооны зах зээл эзэлсэн байна.
Энэтхэг улс Оросын газрын тосны нийлүүлэлтийн саатлаас ашиг олж байгаа улс орнуудын нэг. Тус улс Оросын газрын тосыг их хэмжээгээр зах зээлийн ханшаас хямд өртгөөр худалдан авчээ.
ОХУ алдагдлаа бууруулахын тулд экспортын зах зээлээ өөрчилнө | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.