
Газрын тос олборлогч улс орнууд буюу ОПЕК, ОПЕК-ийн гишүүн бус орнууд дэлхийн зах зээлд эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Эдгээр орон газрын тосны өдөрт олборлох хэмжээг ирэх долоодугаар сард 648 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохирсон байна.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон гишүүн бус Орос зэрэг улс орнууд цахим хурал хийж, олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрт хүрчээ.
ОПЕК-д гишүүнчлэлгүй орнууд буюу ОПЕК+ нь орнууд газрын тосны олборлолтоо өмнө нь төлөвлөж байснаас нэмэгдүүлж өдөрт 200 мянган баррель болгохоор төлөвлөж байна.
Орос Украинд дайн эхлүүлснээс хойш дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны ханш өссөн. Импортлогч улс орнууд газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг олборлогч орнуудаас шаардаж байгаа юм.
Өнгөрсөн сард Долоогийн бүлгийн орнуудын Эрчим хүчний сайд нар газрын тос болон байгалийн хий үйлдвэрлэгч улс орнуудыг үйлдвэрлэл, нийлүүлэлтээ олон улсын зах зээлийн эрэлтэд нийцүүлэхийг шаардсаны зэрэгцээ ОПЕК-ийг нөхцөл байдлыг тэнцвэржүүлэхэд голлох үүрэгтэй оролцохыг уриалсан юм.
Мөн пүрэв гарагийн хуралдаанаар Оросыг ОПЕК+ нь бүлгээс хасах тухай асуудлыг хөндөөгүй гэж ОПЕК-ийн эх сурвалжийн мэдээллийг "ТАСС" иш татсан байна.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК дэлхийн зах зээл дэх газрын тосны 40 хувийг үйлдвэрлэдэг бол ОПЕК+ нь бүлгийн орнуудын дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 50 хувийг хянадаг юм. Иймээс эдгээр бүлгийн орнуудын газрын тосны нийлүүлэлт, олборлолттой холбоотой аливаа шийдвэр нь зах зээлийн ханш, эрэлт, нийлүүлэлт зэрэг олон чиглэлд нөлөөлж байдаг.
ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр тохирлоо | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.