Шууд Chart

Владимир Путин: Украинд алсын тусгалтай пуужингийн систем нийлүүлбэл Орос улс шинэ байгууламжуудыг онилох болно

2022-06-07 12:20:16

Өрнөдийн орнууд хэрэв Киев рүү алсын тусгалын зэвсэг нийлүүлбэл ОХУ Украинд довтлох байнуудын жагсаалтыг нэмнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхаарууллаа.

Тэрбээр "Россия-1" телевизэд өгсөн ярилцлагын үеэр ингэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Украины нутагт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлэх тушаал өгснөөс хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн нь энэ юм. Тэрбээр Украинд бөөнөөр пуужин харвагч тийрэлтэт систем нийлүүлэхээр болсон АНУ-ын шийдвэрийн тухайд тайлбар хийсэн байна.

Энэ нийлүүлэлтэд гойд шинэлэг юм байхгүй, Украины армид Зөвлөлтийн үеийн ийм төрлийн зэвсэглэл хэдийнэ байдаг. “Гэхдээ ийм системд нэмэлтээр 45-70 км буюу ердийн тусгалын пуужингийн системийнхээс хол зайд байгаа байг онох чадвартай пуужингууд дагалдуулан нийлүүлэх нөхцөлд Орос улс дүгнэлт хийх болно гэж” Путин ярьжээ.

Ням гарагт хийсэн энэ агаарын цохилтоор Украинд Европын орнуудаас нийлүүлсэн танкуудыг онилсон гэж Оросын тал мэдэгдсэн бол, Украины тал үүнийг төмөр замын засварын үйлдвэр байсан гэж тайлбарлаж байна.

Орос Киевийн бүс нутгаас ухарсны дараа гуравдугаар сарын сүүлчээр Донбасст цэргийн хүчин чармайлтаа дахин төвлөрүүлсэн. Орос зүүн тийшээ хэдэн зуун километрийн зайд удаан боловч тогтвортой ахиц дэвшил гаргаж байгаа тул Өрнөдийн хэд хэдэн улс Киевт дэвшилтэт зэвсгээ илгээх амлалт өгсөн юм.

Хамгийн сүүлд АНУ 70 км хүртэлх зайд байг онох хүчин чадал бүхий нарийн удирдлагатай, M142 өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн системийг илгээж байгаагаа зарласан нь Украины одоогийн эзэмшиж байгаа их буунаас хамаагүй хол тусгалтай юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин: Украинд алсын тусгалтай пуужингийн систем нийлүүлбэл Орос улс шинэ байгууламжуудыг онилох болно   
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй