Шууд Chart

Хятадын сансрын хөлөг “Шэньжоу-14” тойрог замын “Тяньгун” станцад амжилттай залгагджээ

2022-06-07 12:32:12

Хятадын “Шэньжоу-14 сансрын хөлөг тойрог замын “Тяньгун” станцын үндсэн модульд амжилттай залгагджээ. Уг хөлөг ням гарагт гурван сансрын нисэгчтэйгээр хөөрсөн тухай "Синхуа" мэдээллээ.

Энэ удаагийнх Хятадын сансрын станцын түүхэнд гурав дахь сансрын багийн нислэг болж байгаа юм. Чэнь Дун, Цай Цзючжэ, Лю Ян нарын гурван сансрын нисэгчийн нэг Лю Ян одоогоос 10 жилийн өмнө Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч болж байсан хүн юм.

Сансрын нисэгчид тойрог замд хагас жилийн турш ажиллахдаа Хятадын тойрог замын станцын барилгын ажлыг дуусгах даалгавартай байна. Энэ хүрээнд ирэх долоо болон аравдугаар сард хөөргөх хоёр модулийг тойрог замын станцын суурь модультай холбох ажлыг гүйцэтгэх учиртай юм байна.

Хятадын “Тяньгун” сансрын станц бол дэлхийн сансар судлалын түүхэнд “Мир” болон Олон улсын сансрын станцын дараах гурав дахь олон модуль бүхий станц юм. Гэхдээ хэмжээний хувьд нөгөө хоёроосоо бага юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын сансрын хөлөг “Шэньжоу-14” тойрог замын “Тяньгун” станцад амжилттай залгагджээ   
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй