Шууд Chart

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын Сербид хийх айлчлал цуцлагджээ

2022-06-07 12:36:38

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сербид хийх байсан айлчлал цуцлагдлаа. Учир нь Сербийн гурван хөрш орон, түүний айлчлалын онгоцыг агаарын орон зайгаа ашиглахаас татгалзсан байна.

Европын холбооны гишүүн Болгар улс болон тус холбоонд элсэнэ гэж найдаж байгаа Хойд Македон, Монтенегро зэрэг гурван улс нислэгэд хориг тавьсан байна.

Үүний дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас сайдын айлчлал цуцалсныг баталжээ. Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ айлчлалаар Белград хотноо Ерөнхийлөгч Александр Вучичтай хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байсан юм.

Орос Украин руу довтолсон нь Европын холбооны агаарын орон зайд хориг тавихад хүргэсэн. Харин Серби улс ОХУ-тай найрсаг хэвээр байна.

Серби улс Европын холбооны Оросын эсрэг авсан өргөн хүрээтэй хориг арга хэмжээнд нэгдээгүй. Европын бусад олон орны адил Серби улс Оросын хий нийлүүлтэд ихээхэн түшиглэдэг. Гуравдугаар сарын эхээр Оросыг дэмжигч олон мянган сербүүд Белградад жагссан нь улс орнуудын уламжлалт дотно харилцааг илтгэсэн үйл явдал болсон.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын Сербид хийх айлчлал цуцлагджээ  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй