Шууд Chart

АНУ-д бензиний үнэ өсчээ

2022-06-10 13:20:20

АНУ-д бензиний үнэ түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн тухай "Ассошиэйтэд пресс" мэдээллээ. Нэг галлон буюу ойролцоогоор 4 литр бензиний үнэ 5 ам.доллар хүрчээ.

Америкийн автомашины холбооноос мэдээлснээр пүрэв гарагт улсын хэмжээнд дунджаар нэг галлон бензиний үнэ 4.97 ам.доллар байсан ч, сүүлийн 7 хоногт дөрөвний нэгээр нэмэгдсэн байна. Энэ нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеийнхээс ч илүү өндөр үзүүлэлт юм. Улс даяар зуны амралт, аялал зугаалгын үе ирж байгаа энэ үед бензиний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хийсэн мэдэгдэл "BBC"-д нийтлэгдсэн байна. Тэрбээр “Өрнөдийн орнууд Оросын газрын тос, байгалийн хийн нийлүүлэлээс урт хугацаанд татгалзах боломжгүй” гэж мэдэгджээ.

Европын холбоо одоогийн байдлаар хийн хэрэглээнийхээ 40 орчим хувийг Оросоос импортолдог. 2022 оны эцэс гэхэд Оросын нефтийн хараат байдлаа 90 хувиар бууруулна гэж Европын холбоо амласан.

Харин байгалийн хийн асуудалд ямар нэгэн амлалт, мэдэгдэл хийгээгүй байна. Харин АНУ Оросын эрчим хүчний бүх импортод хориг тавьжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д бензиний үнэ өсчээ   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй