Шууд Chart

Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

2022-06-11 14:59:01

Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ингэснээр тус улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнд хоёр жилийн хугацаатай гишүүнээр сонгогдсон таван орны нэг болж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей пүрэв гарагт санал хураалт явуулжээ. Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр хоёр жилийн хугацаатай гишүүнээр сонгогдсон таван оронд Японоос гадна Эквадор, Мальта, Мозамбик болон Швейцарь улс сонгогдсон байна. Тэдний бүрэн эрхийн хугацаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ.

Аюулгүйн зөвлөл байнгын бус арав, байнгын таван гишүүнтэй байдаг, хориг арга хэмжээ авах, хөндлөнгөөс хүч оруулахыг зөвшөөрөх зэрэг хууль ёсны хүчин төгөлдөр шийдвэрүүдийг гаргадаг НҮБ-ын цорын ганц байгууллага юм.

Гэхдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суугаа Орос, Хятадын төлөөлөгчид зарим шийдвэр гаргахад саад учруулдаг гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа. Тэд саявтар Украин болон Умард Солонгосын пуужингийн хөтөлбөрт хориг тавих эрхээ ашигласан юм.

Япон улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч “Японы дипломатчид нөлөөгөө ашиглан зарим шинэчлэл хийх болно гэж найдаж байна. Аюулгүйн зөвлөл чиг үүргээ биелүүлж чадахгүй байгаа ч гишүүн олон улс энэ асуудлыг шийдэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Япон улс эдгээр хүчин чармайлтад үнэнч байна” гэж мэдэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй