Шууд Chart

АНУ-д иргэд галт зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардав

2022-06-13 13:18:34

АНУ-д буутай халдлагыг эсэргүүцсэн жагсагчид, буу зэвсгийн хяналтын тухай хууль тогтоохыг уриалжээ. Эсэргүүцэгчид Бямба гарагт Цагаан ордны өмнө жагсаж, хууль тогтоогчдоос бууны хяналтын тухай хуулийн төслийг батлахыг шаардсан байна. Улмаар АНУ-ын сенатчидын бүлэг асуудлыг авч хэлэлцжээ.

АНУ-ын хоёр намын сенаторуудын бүлэг галт зэвсгийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж, хяналтыг чангатгах хүрээнд тохиролцсон гэж мэдэгдлээ. Үүнд 21-ээс доош насны худалдан авагчдад тавих шалгалтыг чангатгах, хууль бус буу худалдан авахтай тэмцэх зэрэг саналуудыг дэвшүүлжээ.

Түүнчлэн сенаторууд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ, сургуулийн аюулгүй байдлын орчинд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, галт зэвсэг худалдан авч байгаа хүмүүсийн ар гэрийн мэдээллийн санг шалгах зэрэг саналыг дэвшүүлсэн байна. Саналыг Бүгд найрамдах намын 10 гишүүн дэмжжээ.

Зэвсгийн тухай хуулийг чангатгах өмнөх оролдлогууд Конгрессоос шаардлагатай дэмжлэг авч чадалгүй өдийг хүрсэн юм. Сануулахад, энэ оны тавдугаар сард Нью-Йорк мужийн нэгэн супермаркетад 18 настай залуу галт зэвсгийн халдлага үйлдэж 10 хүний аминд хүрсэн бол мөн сарын сүүлээр Техас мужийн нэгэн бага сургуульд 18 настай залуу буутай халдлага үйлдэж 19 хүүхэд, хоёр том хүний амийг хөнөөсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д иргэд галт зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардав   
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй