Шууд Chart

Европын холбоо Украины гишүүнчлэлийн талаарх дүгнэлтээ эцэслэнэ

2022-06-13 13:23:49

Европын холбооны гүйцэтгэх байгууллага Украины гишүүнчлэлийн хүсэлтийн талаарх дүгнэлтээ удахгүй эцэслэн гаргана гэж мэдэгдлээ. Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй бямба гарагт Киевт уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд яриа хэлэлцээний дүнд, комисс энэ долоо хоногийн эцэс гэхэд үнэлгээгээ эцэслэх боломжтой гэж Европын холбооны ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Харин ерөнхийлөгч Зеленский, "Европ бүхэлдээ Оросын бай болж байна. Тэд Европыг хувааж, хүч сулруулахыг хүсэж байгаа. Украины холбоонд элсэх гишүүнчлэлийн хүсэлтэд нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна" гэж мэдэгдсэн байна.

Европын холбооны бүх гишүүн орнууд Украинд нэр дэвшигчийн статус олгохыг зөвшөөрснөөр тус улсын гишүүнчлэлийн хэлэлцээр эхлэх юм. Энэ талаар Европын холбооны удирдагчид энэ сарын сүүлээр болох уулзалтаараа Украины асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Украины гишүүнчлэлийн талаарх дүгнэлтээ эцэслэнэ   
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй