Шууд Chart

Канад, БНХАУ-ын батлан хамгаалахын сайд нар үг сөргөлцөв

2022-06-13 13:38:27

Канадын Батлан хамгаалахын сайд Хятад улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хүчээ авч байгааг шүүмжилжээ.

Тодруулбал, Канадын Батлан хамгаалахын сайд Анита Ананд Сингапурт болж байгаа Азийн аюулгүй байдлын форум “Шангри-Ла яриа хэлэлцээ”-ний үеэр, “Канад улс Хятадын зүүн болон өмнөд тэнгист явуулж байгаа үйл ажиллагаанд санаа зовниж байна. Хятадын энэ мэт үйл ажиллагаа олон улсын дэг журмыг зөрчиж байна” гэж мэдэгдсэн байна.

Мөн Канад улс байлдааны хөлөг онгоц болон нисдэг тэрэг илгээх замаар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт оролцоогоо нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Харин Хятадын ардын чөлөөлөх армийн офицер түүний энэ мэдэгдлийг шүүмжилж, Канадын хөлөг онгоцнууд болон цэргийнхэн Өмнөд Хятадын тэнгист эргүүлийн ажиллагаа явуулж байгаа нь Азид төөрөгдөл, түгшүүр төрүүлж байна гэв.

Үүний хариуд Канадын Батлан хамгаалахын сайд, зүүн болон өмнөд тэнгист явуулж байгаа Хятадын үйл ажиллагааг онцлон дурдаж, олон улсын дүрэм журмыг үл тоож байгаа Хятадын энэ үйлдлийг хүлцэн өнгөрүүлж болохгүй гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад, БНХАУ-ын батлан хамгаалахын сайд нар үг сөргөлцөв   
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй