Шууд Chart

Дайны үеийн эд зүйлсийг харуулсан үзэсгэлэн Киевт нээгджээ

2022-06-13 14:09:47

Украйны нийслэл Киев хотод, дайн энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлснийг харуулах дайны эд зүйлсийг дэлгэсэн үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнд олзны тээврийн хэрэгсэл, пуужингийн үлдэгдлээс эхлээд Оросын цэргүүдийн өмсөж байгаад орхисон гэрийн шаахай, шүдний сойз, шатаагч утас зэрэг эд зүйл Украины үндэсний түүхийн музейд тавигджээ.

"Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь жинхэнэ олдворуудын тусламжтайгаар хүмүүсийн “дайны үеийн” талаарх мэдлэгийг дээшлүүлэх явдал юм" Музейн танин мэдэхүйн хэлтсийн дарга Дмитрий ХайнетдиновАссошиэйтед Пресс”-д мэдээлсэн байна.

Үзэсгэлэнд тавигдсан баримт бичгүүд дунд, Оросын арми ирэхийг хүлээж байсан хорлон сүйтгэх бүлэглэлийн ашигласан газрын зураг байсан гэж музейн дарга тайлбарлаж байна. Газрын зургийг Украины армийн цэргийн дарга Валерий Залужный музейд бэлэглэжээ.

Цаашлаад, тус музей нь Киевийн оршин суугчдад байлдааны бүс дэх тэсрэх бөмбөгнөөс хоргодох газрууд ямар байж болохыг үзүүлэх үүднээс хонгилын талбайгаа ашиглаж, газар доорх орон зайд хэрхэн орогнол үүсгэх заавар зөвлөмж үзүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дайны үеийн эд зүйлсийг харуулсан үзэсгэлэн Киевт нээгджээ   
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй