Шууд Chart

Европын томоохон эдийн засагтай орнуудын удирдагчид дэмжлэг үзүүлэхээр Киевт очлоо

2022-06-17 13:38:49

Уулзалтанд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд Марио Драги, Румыний Ерөнхийлөгч Клаус Иоханнис нар оролцжээ. Тэд мөн Украины нийслэлийн захын Ирпин хотод зочилсон байна.

Энэ үеэр Германы Канцлер “Европын тусламж болон хориг арга хэмжээний тусламжтайгаар дайныг зогсоох ёстой” гэж мэдэгдсэн байна.

Оросын цэргүүд Луганск мужийг бүхэлд нь хяналтандаа байлгахын тулд дайралтаа үргэлжлүүлсээр байна. Тэд мөн Северодонецкийг эзлэхийг оролдож байна. Энэ нь Украины армийн бүс нутаг дахь сүүлчийн түшиц газар юм. ОХУ-ын гол цохилт өгөх хүчин хот руу нэгэн зэрэг есөн чиглэлд довтлохыг оролдож байна гэж цэргийнхэн лхагва гарагт мэдэгдэв. Бүс нутгийн захирагчийн хэлснээр тэнд 10 мянга орчим энгийн иргэд үлдсэн байна.

Ирэх долоо хоногт Европын холбоо, Их долоогийн бүлэг болон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтыг хийхээр төлөвлөж байна. Уулзалтаар Украины ЕХ-нд элсэх хүсэлт, мөн тус улсад үзүүлэх цэрэг, эдийн засгийн дэмжлэгийн асуудлыг хэлэлцэх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын томоохон эдийн засагтай орнуудын удирдагчид дэмжлэг үзүүлэхээр Киевт очлоо  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй