Шууд Chart

Хоол хүнсний хангамжийн хямрал нэмэгдэж байна

2022-06-17 14:14:51

Энэ жилийн форумын гол онцлох үйл явдал нь Москва Хятад, Африкийн улс орнууд болон бусад найрсаг орнуудтай хамтын ажиллагаа гүнзгий гэдгээ харуулахыг зорьж байна. ОХУ-ын албаны хүмүүс пүрэв гарагт Хятад, Турк, Иран зэрэг орны төлөөлөгчидтэй эдийн засгийн хамтын ажиллагааны талаар тус тус хэлэлцсэн байна.

Орос, Хятадын бүс нутгийн хамтын ажиллагаа, төлбөр тооцоог рубль, юаниар хийх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Форумд оролцогчид хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний үнийн өсөлтийн талаар мөн ярилцсан байна. Бразил, Энэтхэг, Сенегалаас ирсэн төлөөлөгчид Украины нөхцөл байдлаас үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний асуудал улам хурцдаж байна гэж мэдэгджээ. Сенегал улс одоо Африкийн холбоог даргалж байгаа юм.

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко Өрнөдийн орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авснаар ийм асуудал үүсгэж байна гэж буруутгажээ. Тэрбээр “Хориг арга хэмжээ нь хоол хүнсийг шаардлагатай газарт хүргэхэд саад учруулж, зардлыг хоёр дахин нэмэгдүүлж байна” гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоол хүнсний хангамжийн хямрал нэмэгдэж байна  
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй