Шууд Chart

БНАСАУ-д ковидоос гадна өөр халдварт өвчин дэгджээ

2022-06-17 16:32:57

Удирдагч Ким Жон Уны даалгасны дагуу өвчин дэгдсэн баруун өмнө зүгийн Хэджү хот руу эм бэлдмэл илгээсэн талаар эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын төв хэвлэлд мэдээлжээ.

Энэ сонины нийтлэлд  удирдагч Ким гэргий Ри Сол Жугийн хамт эм шалгаж байгаа гэрэл зураг мөн тавигдсан байна. Гэхдээ тус сонинд яг ямар шинж тэмдэгтэй өвчин дэгдсэн тухай дурдаагүй байна. Харин Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлаг уг өвчин хижиг эсвэл холер байж болзошгүй гэж мэдээлж байна. Ким Жон сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлаж, тархалтыг сайтар шинжлэн судалж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх замаар халдварыг аль болох богино хугацаанд дарахыг намын хариуцлагатнуудад даалгасан байна.

Умард Солонгост энэ зуур Ковид-19-ийн халдвар байж болзошгүй халуунтай ханиадны тохиолдлууд өдөр бүр бүртгэгдсээр байгаа юм. Оргил үедээ хоногт 360 мянгаар тоологдож байсан энэ төрлийн өвчтөнүүдийн тоо өчигдрийн байдлаар 26 мянга гаруй болж буурсан мэдээтэй байна. Энэчлэн ковидын тархалт саарах шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн талаар умардынхан мэдээлж байгаа ч ДЭМБ харин үүнд төдийлөн итгэлтэй биш байна. Байдал харин ч улам муудаж байж болзошгүй гэж ДЭМБ-ын шинжээчид үзэж байна. Ийм үед шинэ төрлийн халдварт өвчин тархвал Умардын эрүүл мэндийн системд нэлээд хүнд дарамт учруулж болзошгүй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-д ковидоос гадна өөр халдварт өвчин дэгджээ  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй