Шууд Chart

Их Британичууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа

2022-06-20 11:12:17

Украины нөхцөл байдлаас шалтгаалан инфляц сүүлийн 40 жил байгаагүйгээр нэмэгдсэн Лондонд ажил эрхлэгчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж жагслаа.

Жагсаалыг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэн зохион байгуулжээ. Их Британи улсад хэрэглээний үнийн индекс энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх 12 сарын хугацаанд 9 хувиар өссөн нь сүүлийн 40 орчим жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Бензин шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн нь инфляц өсөхөд нөлөөлсөн байна.

Амьжиргааны өртөг ингэж эрс өссөөр байхад цалин хөлс нэмэгдэхгүй байгаа учраас бид жагсаж байна гэж эсэргүүцэлд оролцогчид ярьж байна. Тэд “Цалин хөлсийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг” шаардаж байгаа юм.

Зарим хэсэг нь Ерөнхий сайд Борис Жонсоныг инфляцийн эсрэг хангалттай зүйл хийхгүй байна гэж буруутган огцрохыг уриалжээ.

Жагсаалд оролцогчдын нэгэн төлөөлөл “Инфляц өсөхтэй зэрэгцэн цалин нэмэгдэх ёстой. Тэгж байж ард түмний амьдрал зөв зохистой голдиролд орно” гэж ярьж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британичууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардлаа   
Үзсэн: 446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй