
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны төв үзэлтнүүдийн эвсэл парламентын сүүлийн шатны сонгуулиар Үндэсний ассемблэйд олонх болж чадалгүй томоохон уналт амслаа.
Үндэсний ассамблейн 577 гишүүнийг сонгох эхний шатны санал хураалтын дараа ням гарагт хоёр дахь шатны санал хураалт явагдсан юм. Сүүлийн шатанд Макроны нам, эвслийн түншүүдийнхээ хамтаар 245 суудал авчээ.
Улмаар хэт зүүний үзэл баримтлалтай хүчнүүдийн эвсэл 131 суудал авч, сөрөг хүчний гол хүчин болж гарч ирж байна.
Дөрөвдүгээо сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Эммануэль Макронд ялагдсан Марин Ле Пений тэргүүлдэг хэт барууны үзэлт Үндэсний фронт нам 89 суудал авчээ.
Хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны үнэ өссөнтэй холбоотой шүүмжлэл газар авч байгаа энэ үед Францын парламентын энэ сонгууль боллоо.
Шатахууны үнийг бууруулах, татвар бууруулах арга хэмжээг санал болгосон сөрөг хүчний намууд энэ сонгуульд орон нутгийн сонгогчдын дэмжлэгийг түлхүү авсан байна.
Эммануэль Макроны эвсэл Францын парламентад олонхийн байр сууриа алджээ | ||
Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055