
Оросын цэргүүд дэмжигч хүчнийхний хамтаар Украины Северодонецк хотын захын нэгэн сууринг эзлэн авсан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.
Оросын арми Украины зүүн хэсгийн Луганск мужийг бүхэлд нь эзлэн авах ажиллагааны хүрээнд Северодонецкийг мөн бүслэхийг оролдож байна.
Оросын Батлан хамгаалах яам богино тусгалтай "Искандер" баллистик пуужинг Харьковын зүүн бүс дэх танк засварын үйлдвэр рүү харвасан гэж мэдэгдлээ.
Түүнчлэн Днепропетровск хотын зүүн бүс дэх цэргийн байгууламжууд руу "Калибр" далавчит пуужингаар цохилт өгсөн тухай мэдээллээ.
ОХУ-ын хүчнийхэн Северодонецкийн захын сууринг эзэлжээ | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.