
Удаан хугацаагаар албадмал байрлалд суух болон хэвтсэнээс хүзүүний нэг, эсвэл хоёр талд булчин хөшиж чангардаг.
Хүзүүний булчин чангарснаас хүзүүгээр дамжин тархийг тэжээдэг артерийн судсанд даралт үзүүлж цусны урсгалыг сааруулдаг. Тархи руу очих цусны урсгал багассантай холбоотой тархинд хүчилтөрөгч болон цусаар дамжин очдог бусад тэжээл буурна. Үүнээс болоод бидний толгой өвддөг.
Энэ үед хэрхэн хүзүүний булчинг суллаж, тархины цусан хангамжийг сайжруулах вэ.
Хүзүүнийхээ чилээг гаргана гээд уламжлалт ёсоор 360 градус хэзээ ч битгий эргүүлээрэй. Харин ч эсрэгээрээ гэмтэл авах эрсдэлтэй.
Учир нь бидний хүзүүний булчин, нугалам 2 тийм хөдөлгөөнд зориулагдаагүй байдаг.
Тэгвэл ямар дасгал хүзүүнд гэмтэл учруулахгүй хэрнээ хүзүүний булчингуудыг суллаж өгдөг вэ.
1. Хойш, урагшаа гэдийхдээ тус бүрт 10-15 сек барьж хэвийн амьсгална. Гарны туслалцаатай мөн хийж болно.
2. Баруун, зүүн мөр рүү толгойг ээлжилж налуулна. Хугацааны хувьд өмнөхтэй ижил. Мөн гарны туслалцаа авч болно.
3. Баруун, зүүн мөрний чигтээ толгойг эргүүлнэ. 10-15 сек барьж хэвийн амьсгална.
4. 1 гарыг их биеийн ард авчран нөгөө гараар дагз хэсгийг диагнал байдлаар урагшаа доош зөөлөн дарж сунгаж өгнө. Эсрэг талдаа 2 гараа сольж хийнэ. Хугацаа болон амьсгал өмнөхтэй ижил.
Энэхүү дасгалыг туршаад үзээрэй. Таны хүзүү, толгой маш сайхан амарна. Өдөр бүр хийж дадвал хүзүүний шохойжилтоос айх хэрэггүй болно.
Хүзүү яагаад хөшдөг вэ | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.