Шууд Chart

“Дэлхийн нислэгийн хөдөлгөөний менежментийн конгресс-2022” болж байна

2022-06-22 09:10:34

Иргэний нисэхийн агаарын навигацийн байгууллага (CANSO) болон Нислэгийн хөдөлгөөний удирдлагын холбоо (ATCA)-тай хамтран зохион байгуулдаг олон улсын нислэгийн хөдөлгөөний менежмент /ATM/-ийн томоохон арга хэмжээний нэг болох “Дэлхийн нислэгийн хөдөлгөөний менежментийн конгресс–2022” /World Air Traffic Management Congress 2022/ олон улсын хурал Испанийн Хаант Улсын Мадрид хотноо 2022 оны зургаадугаар сарын 21-23-ны өдрүүдэд болж байна.

Өмнөх жилүүдийн адилаар CANSO-ийн гишүүн орнууд, тус салбарт хамтран ажилладаг байгууллагуудын хооронд харилцаа холбоо тогтоох, бренд бүтээх, гэрээ байгуулах болон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, боловсрол эзэмших боломжийг олгох, гүйцэтгэх удирдлагууд, гол шийдвэр гаргагч нар салбарын гол асуудлуудыг шийдвэрлэхэд шинэ санаа гарган дэвшүүлэх өвөрмөц платформ юм.

26 дахь удаагийн чуулга уулзалтаар CANSO-гийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааг танилцуулах, ололт амжилтыг дүгнэн, байгууллагын цаашдын чиг хандлагын талаар санал бодлоо илэрхийлэх, CANSO-ийн гишүүн болохын ач холбогдол, гишүүн орнуудад хүрч байгаа ашиг тустай талуудын талаар танилцуулна.

Эх сурваж: ИНЕГ


“Дэлхийн нислэгийн хөдөлгөөний менежментийн конгресс-2022” болж байна  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй