Шууд Chart

БНСУ болон Сингапурт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ  

2022-06-23 11:54:11

Өнгөрсөн 7 хоногт Сингапурт очсон Британийн онгоцны үйлчлэгчээс халдвар илэрсэн нь Зүүн Өмнөд Азид бүртгэгдсэн анхны тохиолдол болжээ. Өнгөрсөн 5 дугаар сараас хойш дэлхийн 40 гаруй улсад сармагчны цэцэг өвчний 2500 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

ДЭМБ-ын мэдээлснээр сармагчны цэцэг өвчний илэрсэн нийт тохиолдлын 80 хувь нь Европт бүртгэгджээ. Гэхдээ энэ өвчин Хойд Америк, Өмнөд Америк, Австралид тархаж, сая Зүүн Өмнөд Азид орж ирлээ. Сингапур дээрх өвчтөнтэй ойр харьцсан 13 хүнийг тусгаарласан байна. Сингапурт үүнээс өмнө гурван жилийн өмнө сармагчны цэцэг өвчний халдварын сүүлийн тохиолдол илэрч байжээ. Мөн уржигдар Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний 2 тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болж байна. Герман улсаас мягмар гарагийн үдээс хойш буусан иргэнээс шинж тэмдэг илэрч, улмаар шинжилгээгээр батлагджээ. Өмнөд Солонгосын Халдварт өвчний хяналт урьдчилан сэргийлэх төв уг өвчнийг халдварт өвчний аюулын түвшинг тус улсад тогтоосон дөрвөн түвшний хоёр дахь нь болох “анхаарах” түвшин рүү ахиулж, хяналт, хариу арга хэмжээний системээ өргөжүүлж байгаагаа мэдэгджээ.

Мөн Өмнөд Солонгос энэ өвчний халдвар тогтмол илэрдэг улс орнуудаас ирсэн иргэдийн дунд хорио цээрийн дэглэмээ сайжруулах шаардлагатай бүс нутгийг тодорхойлох замаар хяналт шалгалтаа эрчимжүүлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Халдварт өвчний хяналт урьдчилан сэргийлэх төв олон улсад хэрэглэж байгаа цэцэг өвчний вакцин болон сармагчны цэцэг өвчний эсрэг эм эмчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаагийн зэрэгцээ зохих журмын дагуу халдвар авсан хүмүүстэй ойр харьцсан хавьтагчдыг вакцинд хамруулахаар төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ болон Сингапурт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ    
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй