Шууд Chart

БНХАУ-ын дарга Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг тогтоосон хоригийг буруутгалаа 

2022-06-23 15:27:26

ОХУ болон БНХАУ-ын удирдагчид Хөгжиж буй эдийн засагтай таван орны виртуал форум буюу БРИКС-ийн хурлын нээлтийн үеэр Оросын эсрэг хоригуудыг буруутгалаа. БРИКС-т Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн 5 орон багтдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хурлын нээлтэд цахимаар үг хэлэх үедээ "Дэлхийн хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудал улам хүндэрч, үр тариа болон бусад хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байна" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Хятад, Энэтхэгт Оросын нефтийн экспорт мэдэгдэхүйц нэмэгдсэний зэрэгцээ, ОХУ БРИКС-ийн хүрээний орнуудад багагүй хэмжээний бордоо нийлүүлснийг онцолсон байна.

"Оросын бизнес эрхлэгчид БРИКС-ийн орнуудын бизнес эрхлэгчидтэй хамтран тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч байна. Тээвэр логистикийн чиглэлүүдийг шинэчлэн, үйлдвэрлэлийн шинэ сүлжээ бий болсон" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын дарга Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг тогтоосон хоригийг буруутгалаа   
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй