Шууд Chart

Боловсролын шинэчлэл нэгж байгууллагад хэрхэн бууж байгаа талаар санал солилцов

2022-06-24 12:45:51

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн зарим суманд ажиллаж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудтай уулзаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 5, 6 дугаар сард боловсролын салбарын эрх зүйн болон төсвийн шинэчлэлийг таниулах уулзалт, сургалтыг 21 аймаг, нийслэлд зохион байгуулсан. Уулзалт, сургалтад цэцэрлэг, сургуулиа төлөөлж оролцсон багш, удирдлага, нягтлан бодогчид нэгж байгууллагадаа ирж өгсөн мэдээлэл, хэрэгжилтийг хэрхэн хангаж буй талаар багш нартай санал солилцлоо.

Багш нар боловсролын салбарт эхлүүлсэн цалин, урамшууллын бодлого бодитой дэмжлэг болж байгааг онцолж байлаа. Мөн багшийн ачааллыг бууруулах, албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг хориглох зэрэг нь цаг үеэ олсон шийдэл болж байгаа талаар саналууд гарсан.
 
Цаашид

-Сургалтын төлөвлөгөө дэх багш зохицуулах цагийг эргэж харах
-Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг илүү тодотгох
-Боловсролын мэдээллийн системийг илүү боловсронгуй ажил хэмнэсэн, үйлдлүүдийг цөөлөх хэлбэрээр шинэчлэх
-Их, дээд сургуулийн элсэлтээр шалтаглан хуульд заагаагүй төлбөр хураамж авахыг хориглох
-Ковидын дараах хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал, анхаарал төвлөрөл зэрэг асуудалд цогцоор хандах
-Сурагчдын гар дээр хэрэглэгдэж байгаа сурах бичгүүд ялгаатай байгааг жигдлэх, эрүүл ахуйн шаардлага хангуулах, 1-2 дугаар ангийн сурах бичгийг улирлаар хэвлүүлэх, нэг багц сурах бичигтэй болгох
-Дотуур байрын хоолны мөнгийг нэмэх
-Бага ангийн монгол хэлний хичээлийн агуулгыг эргэж харах зэрэг нийтлэг саналуудыг хэлж, хариулт авлаа гэж БШУЯ-наас мэдээллээ. 
 
 

Боловсролын шинэчлэл нэгж байгууллагад хэрхэн бууж байгаа талаар санал солилцов  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй