Шууд Chart

Технологийн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа

2022-06-25 17:54:47

юм. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо.

“E-School”  СИСТЕМЭЭ СУРАГЧ, БАГШ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛАН  БҮТЭЭСЭН

"Дижитал Эдү Менежмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ундрал: -"Дижитал Эдү Менежмент" ХХК нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд "Ай Си Ти групп" ХК-ийн охин компани. Бид хөгжүүлж буй “E-School”  системээ  ерөнхий боловсролын сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулан  бүтээсэн. Тодруулбал, “E-School” буюу сургуулийн удирдлагуудад, “E-Teacher”  буюу багш нарт, “E-Parent” буюу эцэг, эхчүүдэд зориулсан аппликэйшнүүдээс бүрдсэн систем юм. Эцэг, эхчүүд тус аппликэйшнийг ашиглан хүүхдийнхээ сурлага, хүмүүжил болоод тухайн өдрийнх нь идсэн хоол, сургуулийн автобустай холбоотой мэдээлэл зэргийг нэг дороос авах боломжтой. Одоогоор ерөнхий боловсролын 51 сургуулийн 2500 гаруй багш, 20 мянга гаруй сурагч, эцэг, эхчүүд манай системийг ашиглаж байна. Өмнө нь цомхон хүрээний хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг ашигладаг байсан бол өнөөдрийн энэхүү “Улаанбаатар хотын цахим шилжилт” төсөлтэй уялдуулан нийслэлийн бүх эцэг, эх хүүхдийнхээ талаарх мэдээллийг гар утаснаасаа авах, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг бий болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН КАРТЫГ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХ ЗОРИЛГОТОЙ

“И Клиник” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн албаны дарга  Ш.Дэлгэр: -Манай компани 2014 оноос эхлэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад системээ хөгжүүлж эхэлсэн. Тодруулбал, эмнэлгийн удирдлага, лабораторийн удирдлага,  шүдний эмнэлэг, сувилал, эмийн сангийн системийг нэвтрүүлсэн юм. Үүнээс гадна эрүүл мэндийн датаг хадгалах үйлчилгээ,  дүрс оношилгооны системийг хөгжүүлж байгаа. 2022 оны гуравдугаар сараас эхлэн “И Клиник” эрүүл мэндийн нэгдсэн платформыг зах зээлд нэвтрүүлсэн. Уг платформоор дамжуулан улсын болон хувийн 40 гаруй эмнэлгийн 300 орчим эмчид онлайн үзлэгийн цаг захиалах боломжтой. Мөн лабораторийн удирдлагын системд бүртгэлтэй 100 гаруй лабораторид шинжилгээ өгөн, хариугаа онлайнаар авах боломж бүрдсэн. Цаашид жороор олгох эм болон бусад эмийг тус платформоор дамжуулан захиалах боломжийг бий болгохоор ажиллаж байна. Мөн цаасан хэлбэрийн эрүүл мэндийн картыг бүрэн цахимжуулах зорилготой байгаа.

БҮХ АВТОБУСНЫ БУУДАЛД КАРТ БОРЛУУЛАХ, ЦЭНЭГЛЭХ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙГАА

"Ай Си Ти групп" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн: -Нийтийн тээврийн салбар цахимжаад, иргэд гар утаснаасаа автобусны буудал болон бусад мэдээллийг харах, автобусны буудлаас төлбөр тооцооны картаа авах, бүх төрлийн хэрэгслээр картаа цэнэглэх бололцоог монгол инженерүүд бий болголоо. Мөн автобусны карт борлуулах, цэнэглэх байршил хязгаарлагдмал байдаг асуудлыг халж, бүх автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх төхөөрөмжийг суурилуулах боломжийг үүсгэж байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх үүднээс эдгээр төхөөрөмжөө хиймэл оюун ухаанаар тоноглосон. Үүнээс гадна, автобусны байршлыг бодитоор хянах боломжийг нэвтрүүлснээр өвлийн хүйтэн нөхцөлд автобус удаан хүлээж зогсох зэрэг асуудлыг шийдэж байгаа. Бид гаднын нэг ч төлбөртэй систем ашиглаагүй. Картаас эхлээд бүх системийг монголчууд өөрсдөө хийснээрээ онцлог. Уг системийг Улаанбаатар хотын удирдлагуудад танилцуулахаас өмнө Эрдэнэт хотод нэвтрүүлсэн бөгөөд маш амжилттай хэрэгжиж байна. Одоо ашиглаж байгаа “U-Money” системээс хамаагүй бага өртөгтэй.  Хамгийн гол нь нийтийн тээврийн салбар тасралтгүй хөгжих ёстой. Тиймээс энэ намраас эхлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт энэхүү системээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар


Технологийн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй