Шууд Chart

Орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд жолооч юу анхаарах вэ

2022-06-27 11:21:41

Замын хөдөлгөөний дүрмийн заасан гүйцэж түрүүлэх хориотой тэмдэг байрлуулсан, үргэлжилсэн цагаан зураастай хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.
 
Учир нь үргэлжилсэн цагаан зураасаар үзэгдэх орчин хязгаарлагдсан, огцом эргэлттэй хэсгүүдийг тэмдэглэсэн байдаг. Энэ хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийх нь өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл маш өндөр байдаг.
 
13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:
 
а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;
б/ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд;
в/ урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед;
г/ араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед;
д/ гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд.
 
Баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаа бол хажуугийн суудалд сууж буй зорчигчоос тусламж авч байхыг зөвлөж байна. Учир нь та эсрэг урсгалд машиныг байгаа эсэхийг харахын тулд заавал эсрэг урсгал руу орох шаардлага гардаг.
 
Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч гүйцэж түрүүлж байгаа тээврийн хэрэгсэлд ямар нэгэн байдлаар саад учруулах, дагаж хурдаа нэмэх үйлдэл хийхийг хориглоно.
 
Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч эсрэг урсгалаас тээврийн хэрэгсэл ирж байгаа болон аюул саад байгаа тохиолдолд гүйцэж байгаа тээврийн хэрэгсэлд зүүн гар тал руу дохио өгч анхааруулна.
 
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд жолооч юу анхаарах вэ  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй