Шууд Chart

Ой, хээрийн 5 гал түймрийг унтраахаар ажиллаж байна

2026-04-30 09:27:04

 

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар  (2026.04.29) 18:30 цагийн байдлаар ой, хээрийн 5 гал түймэртэй байгаагаас нэг түймрийг цурамд оруулж, 4 түймрийг унтраахаар ажиллаж байна. 

  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир II багийн “Бэлчир” гэдэг газар гарсан ойн түймрийг 15:56 цагт цурамд оруулсан.
  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн нутаг "Нам-Улаан" гэдэг газар 11:35 цагт гарсан ойн түймэр,
  • Дорнод аймгийн Булган сумын "Баян-Уул" III багийн “Хадан хөв" гэдэг газар 12:15 цагт гарсан хээрийн түймэр,
  • Дорнод аймгийн Чулуунхороот сум "Цагаанчулуут" III багийг “Чулуут өндөр" гэдэг газар 13:25 цагт гарсан хээрийн түймэр,

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III баг “Шиврийн ам” гэдэг газар 15:58 цагт гарсан хээрийн түймрийг тус тус унтраахаар Онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн ангийн 279 хүн, 41 автомашин, 10 мотоциклтойгоор ажиллаж байна.


Ой, хээрийн 5 гал түймрийг унтраахаар ажиллаж байна  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй