Шууд Chart

Голын усанд живж байсан 34 иргэний амь насыг авран хамгаалав

2022-06-29 09:57:03

Гол, усны ослоос иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт болон завьт эргүүл энэ сарын 15-наас эхлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ хугацаанд НОБГ-ын бие бүрэлдэхүүн, Аврах ангийн аврагчид буцалтгүй нэрвэгдэгч 7 иргэний цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, голын усанд живж амь насаа алдах эрсдэлтэй 34 иргэний амь насыг авран хамгааллаа.

Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээр голын усанд живж амь насаа алдсан иргэд нь ихэнх тохиолдолд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, мэдэхгүй гарц гармаар гарах гэж оролдсон, усанд сэлдэг гэж эрдсэн, өөртөө болон бусдад тавих хяналтаа алдсан нөхцөл байдал зонхилж байна.

Иймд голын усанд амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бие биедээ тавих хараа хяналтаа сайжруулж, зүй зохистой амарч зугаалахыг нийт иргэддээ онцгойлон анхааруулж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Голын усанд живж байсан 34 иргэний амь насыг авран хамгаалав  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй