Шууд Chart

БНСУ: БНАСАУ цөмийн туршилт хийх бүх бэлтгэлээ хангаад байна

2022-06-29 14:06:32

Үндэстний нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Квон Ён Се даваа гарагт Сөүлд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ улс төрийн шийдвэр гарсан даруйд ийм туршилт болж магадгүй гэж ярьжээ. Гэхдээ тийм шийдвэр яагаад гарахгүй хойшилж байгаа тухайд ямар ч ойлголтгүй байна гэдгээ хэлээд Пеньян магадгүй өөрийн улсын болоод хилийн чанадын нөхцөл байдлыг үнэлж үзсэний үндсэн дээр цөмийн туршилт хийхэд хамгийн оновчтой, бас хамгийн өндөр үр нөлөөтэй байх цаг хугацааг тооцоолж байгаа байх гэж үзэж байгаагаа ярьсан байна.

Үүний сацуу Өмнөд Солонгосын сайд Умардыг цөмийн туршилт хийснээр олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс эрс хатуу зэмлэл буруутгал хүртэхийг анхааруулжээ. Мөн ийм буруутгал зэмлэл зөвхөн үг хэлээр хязгаарлагдахгүй гэдгийг давхар сануулсан байна. Пеньяныг цөмийн туршилт хийхээс сэрэмжлүүлэх уриалга дэвшүүлэхийг Өмнөд Солонгосын сайд Хятад тэргүүтэй улс орнуудад хандаж уриалжээ. Умард Солонгос улс энэ он гарсаар тив алгасагч баллистик пуужингууд болон бага тусгалын пуужингийн туршилтыг 20 шахам удаа хийгээд байгаа. Энэ сарын дундуур Өмнөд Солонгосын Гадаад яамны сайдын АНУ дахь айлчлалын үеэр Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Пеньяныг бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, олон улсын хууль дүрмийг бүдүүлгээр зөрчин цөмийн туршилт хийхгүй байхыг уриалж байсан. Мөн ямар нэг урьдчилсан нөхцөл болзолгүйгээр хэлэлцээний ширээнд суух уриалга дэвшүүлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ: БНАСАУ цөмийн туршилт хийх бүх бэлтгэлээ хангаад байна  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй