Шууд Chart

НҮБ газар хөдлөлтөд нэрвэгдсэн Афганистанд туслахыг уриалав 

2022-06-29 14:11:34

Газар хөдлөлтийн улмаас зарим газрын ус хангамж болон бохир ус зайлуулах систем гэмтсэн нь ийм аюул эрсдэл дагуулж байгаа юм байна.

Энэ нөхцөл байдлын улмаас усаар дамжих халдварт өвчнүүд, цочмог суулгалт, холер дэлгэрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Афганистан дахь Мэдээлэл холбоо эрхэлсэн ажилтан Саманта Морт “Эн-Эч-Кэй”-д ярьжээ. Өнгөрөгч лхагва гарагт болсон 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Афганистаны Пактика болон Хост мужид 1100 гаруй хүний амь эрсдэж, 1600 гаруй хүн шархадсан гэж орон нутгийн эрх баригчид нь мэдээлж байна. Эдгээр мужид 10000 орчим байшин нурж, зам гүүр эвдэрч сүйдэн үлэмж хэмжээний хохирол учирсан байна. Газар хөдлөлтийн улмаас төрөл төрөгсдөөсөө хагацсан хүүхдүүд олон байгаа учир НҮБ-ын Хүүхдийн сан тэдэнтэй ажиллах сэтгэл зүйч эмч нарыг илгээжээ. Тус байгууллагын зүгээс Олон улсын хамтын нийгэмлэгт хандан газар хөдлөлтийн аюулд нэрвэгдсэн Афганистаны ард иргэдэд дэмжлэг тусламж үзүүлэхийг уриалжээ.

Олон арван жил үргэлжилсэн дайн хямралын улмаас өлсгөлөн, ядуурал, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Афганистанд тохиолдсон энэ байгалийн гамшиг талибуудын засаглал төдийгүй олон улсын тусламжийн байгууллагуудын бэлэн байдлыг шалгасан явдал боллоо гэж “Ассошиэйтэд пресс” агентлаг мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ газар хөдлөлтөд нэрвэгдсэн Афганистанд туслахыг уриалав   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй