Шууд Chart

Он гарсаар Сибирь болон Алс Дорнодод 1 сая гаруй га ой шатжээ

2022-06-29 14:21:48

Одоо идэвхтэй байгаа түймрийн голомтуудыг оруулсан энэ дүнг Оросын “Агаараас ойг тандан хамгаалах албад”-аас мэдээлсэн байна.

Өнөөгийн байдлаар 176 мянга гаруй га нутаг нь түймэрт өртөөд байгаа Амар муж хамгийн өргөн талбай нь түймэрт шатсан үзүүлэлттэй байна. Араас нь Саха улсын 173 мянган га талбай түймэрт өртсөн байдалтай байна. Нэг жилийн өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар 1,04 сая орчим га талбай түймэрт автсан байдалтай байжээ. Тухайн үед Саха буюу Якутад 300 мянга гаруй га ой түймэрт үгүй болжээ. Үүнээс 15,5 мянган га талбай хамарсан түймрийг тус улсын Онцгой байдлын албаны шийдвэрээр унтраалгүй хэвээр орхиод байгаа юм . Ийм маягаар Красноярын хязгаар, Магадан муж, Хабаровскийн хязгаар, Чукотк, Амар мужийн эрх баригчид зарим хэсэг түймрийг “шаардлагагүй” гэдэг үүднээс унтраах арга хэмжээ авалгүй үлдээдэг байна. Энэ онд ОХУ-ын Мөрдөн шалгах комисс Красноярын хязгаар, Амар болон Омск мужид ойн санг их хэмжээгээр түймэрт өртүүлсэн шалтгаанаар төрийн зарим түшмэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Зарим бүс нутагт дэгдсэн ойн түймрийн улмаас наанадаж 16 хүний амь эрсдэж, хэд хэдэн тосгон суурин сүйдэж, үлэмж хэмжээний хохирол учирсан дүнтэй байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Он гарсаар Сибирь болон Алс Дорнодод 1 сая гаруй га ой шатжээ  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй