
Энэ нь Орос улс 2 дугаар сард Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойших түүний хилийн чанадад хийж байгаа анхны айлчлал болж байна.
Тажикстан дахь айлчлалынхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин лхагва гарагт Туркменистанд айлчилж Иран, Азербайжан зэрэг Каспийн тэнгистэй хиллэдэг таван орны дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна.
Энэ зуур Германд болж байгаа Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт дууссаны дараа лхагва гарагт Испанийн Мадрид хотод НАТО-гийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэлнэ. Уулзалтаар Өрнөдийн орнууд ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Ерөнхийлөгч Путин Өрнөдийн орнуудын эдгээр шахалтыг эсэргүүцэхийн тулд хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улстай эв нэгдэлтэй байдлаа харуулахыг хүсч байна гэж ажиглагчид үзэж байна.
Владимир Путин Төв Азийн орнуудад айлчлалаа эхэлжээ | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055