Шууд Chart

Турк, Финланд, Швед тохиролцоонд хүрлээ

2022-06-29 14:52:00

Тэгвэл, НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын босгон дээр талууд Туркийн дэмжлэгийг нотолсон санамж бичиг байгуулснаар тохиролцоонд хүрч чаджээ.

Гурван улсын Гадаад хэргийн сайд нар лхагва гарагт Мадридад эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн ийнхүү тохиролцоонд хүрчээ. Финланд, Швед улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад "урилгаар" оролцож байгаа юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Тэднийг эвсэлд хүлээн авснаар хоёр улс аюулгүй байдалд шилжих төдийгүй НАТО илүү хүчирхэгжиж, Евро-Атлантын бүс илүү хамгаалалтай болно. Финланд, Швед хоёр улс сүүлийн хэдэн арван жилд байгаагүй аюулгүй байдлын хямралтай тулгарч байгаа учраас энэ шийдвэр нь амин чухал асуудал” гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк, Финланд, Швед тохиролцоонд хүрлээ  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй