Шууд Chart

АНУ, Иран цөмийн хэлэлцээрийн асуудлаар шууд бус яриа хэлэлцээгээ сэргээв

2022-06-29 14:54:50

Ираны ГХЯ-ны мэдээлснээр тус яамны дэд сайд Али Багери Кани мягмар гарагт Европын холбооны төлөөлөгчтэй Катарт уулзсан байна. Хэлэлцээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн, тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна гэж байсан боловч Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор 3 дугаар сард хэсэгчлэн түр зогсоосон юм.

Иран болон дэлхийн гүрнүүдийн хооронд 2015 онд байгуулсан хэлэлцээр Тегераны цөмийн үйл ажиллагааг хязгаарлах зорилготой байсан. Гэвч АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр 2018 онд Вашингтон Ираны эсрэг хориг арга хэмжээгээ сэргээсэн юм. Тэр цагаас Иран цөмийн бүтээн байгуулалтаа эрчимжүүлсээр иржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Иран цөмийн хэлэлцээрийн асуудлаар шууд бус яриа хэлэлцээгээ сэргээв  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй