Шууд Chart

Япон, АНУ, БНСУ-ын удирдагчид БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ

2022-06-29 15:02:16

АНУ, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид лхагва гарагт уулзаж Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн хөгжүүлэлтийн асуудлаар ярилцана гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгдлээ.

Мадридад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фумио, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл нар уулзаж хэлэлцээ хийнэ гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Гурван улсын удирдагчид анхны уулзалтаараа Умард Солонгосын зүгээс учирч болзошгүй аюулыг голчлон хэлэлцэнэ гэж Салливан мэдэгдэлдээ дурджээ. Тэр дундаа “Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашигладаг мөнгөн орлогыг бууруулах тал дээр гурван улс ямар арга хэмжээ хамтран хэрэгжүүлж болох тухайд хэлэлцэнэ” гэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, АНУ, БНСУ-ын удирдагчид БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ  
Үзсэн: 254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй