
Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
Доктор Д.Батжаргалыг урьж, "Хүүхдийн зохиолын хэл, найруулга" сэдвээр ярилцлаа.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас 1781-1848 оны хооронд амьдарч байсан, “Хоёр дүрийн Богдын номын ёнзин багш Бари лам Дамцагдорж”-ийн намтар, бүтээлийн тухай сонсгоно.
“Хэлц үг” буланд: ШУА-ийн ХЗХ-ийн ажилтан доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож “Тэрэгний морь шиг” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “лаахай, лавшиг, лөөлгөр, луух” зэрэг үгийн утга тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “команд, конвейер, концесси, кофе” зэрэг үгийн утга тайлбарлана.
Хүүхдийн зохиолын хэл, найруулга | ||
Үзсэн: 147 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055