Шууд Chart

Монголын хамгийн том солир Хэнтий аймгийн музейд хадгалагдаж байна

2022-06-30 10:09:29

Нийт 550 кг жинтэй тус хосгүй үзмэрийг 1989 онд Хэнтий аймгийн Галшар сум, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын зааг орчмоос нутгийн иргэн олж музейд тээвэрлэн авчирсан байдаг.

Монгол Улсын хэмжээнд олдоод байгаа чулуун солирын хамгийн том нь бөгөөд, төмөр ба чулууны найрлагатай солируудаас хоёрдугаарт орохуйц хэмжээтэй энэхүү солирыг 1989 онд Хэнтий аймгийн Галшар сум, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын зааг нутаг болох Зээртийн хөндий хэмээх газраас олжээ. Уг чулууг солир хэмээн таамаглаж байснаас бус шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судалж солир гэдгийг нь батлалгүй 2010 оныг хүрчээ. 2010 онд химич, профессор Г.Гонгоржав ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрийн Экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Цэндээтэй хамтран химийн найрлагыг судалж Монгол Улсын хамгийн том чулуун солир болохыг баталжээ.

Тус солир одоо Сэцэн ханы ордон музейн хашаанд чулуужсан мод, жоншны хамт газарт байрлаж байна. Хэнтий аймгийн орон нутгийн музейн барилга шинээр баригдаж, хараахан дэгдэлт, үзмэр тавигдаагүй байгаа учир 2020 оноос эхлэн ийнхүү хоёр жил орчим тус музейд байгаа юм. Музейн дэглэлт дуусахаар тус солирыг дахин шилжүүлэн байрлуулах юм байна. Тус солир олон түмний сонирхлыг татсан хосгүй байгалийн үзмэр болсоор олон түмнийг баясгаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монголын хамгийн том солир Хэнтий аймгийн музейд хадгалагдаж байна  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй