Шууд Chart

Европын холбоо 2035 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины худалдааг зогсооно

2022-06-30 13:11:02

Ингэснээр Европын холбооны гишүүн 27 улс орон 2035 оноос эхлэн дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн худалдааг зогсооно. Харин хүлэмжийн хий ялгаруулдаггүй, цахилгаан суудлын болон ачааны шинэ автомашиныг зах зээлд борлуулахыг зөвшөөрөх юм байна.

2035 оноос хойш дотоод шаталтын хөдөлгүүртэй шинэ автомашиныг Европын холбооны зах зээлд худалдаалахгүй болно гэсэн үг юм. Байгаль орчны сайд нарын энэ тохиролцоог одоо Европын парламент хэлэлцэн батлах ёстой. Европын парламент 2035 он гэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг бүрэн хориглохыг дэмжиж байгаа учраас дээрх хуулийн төсөл ногоон гэрлээр батлагдана гэж Германы төв хэвлэлд мэдээлсэн байна.

Европын холбоо 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй болох зорилт тавьж байгаа учраас утаа бохирдлыг бууруулахын тулд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашиныг хориглох, хүлэмжийн хий ялгаруулалттай холбоотой хуулиудыг хэрэгжүүлэх ёстой болж байгаа. Одоогоор Европын комиссоос өнгөрсөн онд өргөн барьсан таван хуулийн төсөл дээр гишүүн орнуудын сайд нар нэгдсэн байр суурьтай байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо 2035 оноос дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины худалдааг зогсооно  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй