Шууд Chart

Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украиныг энхийн хэлэлцээнд зуучлах санал илэрхийлэв

2022-06-30 14:41:57

Индонезийн Ерөнхийлөгч Зеленскийд хандан энхийн хэлэлцээг сэргээхэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Орос-Украины мөргөлдөөний улмаас олон сая тонн үр тариа боомтуудад гацаж, Украинаас алслагдмал улс орнуудад хүнсний хямрал нүүрлээд байгаа юм. Индонезийн Ерөнхийлөгч экспортыг хэрхэн чөлөөлөх арга боломжийг судалж байгаагаа илэрхийлжээ.

Индонез улс одоогийн байдлаар Их хорийн бүлгийг даргалж байгаа. Энэ оны 11 дүгээр сард Балид болох Их хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад Зеленскийг дахин урьсны хариуд, тэрбээр аюулгүй байдлын нөхцөл байдал болон тус чуулга уулзалтад оролцох бусад талын оролцооноос хамаарч шийдвэрээ гаргана гэсэн байна.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Киевээс гарч, дайны хөлд нэрвэгдсэн Ирпин хотын нөхцөл байдлыг өөрийн биеэр очиж үзжээ.

Пүрэв гарагт тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украиныг энхийн хэлэлцээнд зуучлах санал илэрхийлэв  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй