
Тайландын Чулаборны хааны академид магистрын хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэг зарлагдсан байна. Тус
Тавигдах шаардлага:
- 30-с доош настай байх
- Дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд 2.75-с дээш голч дүнтэй төгссөн байх
- Шинжлэх ухаан: Хими, Биологи, Молекул биологи, Хүрээлэн буй орчин судлал
- Анагаахын шинжлэх ухаан: Эрүүл мэнд, Эмнэлгийн технологи
- Эмийн сан болон Эмийн шинжлэх ухаан
- Шинжлэх ухааны лабораторийн судалгааны ажлын туршлагатай байх
- Англи хэлний (IELTS, TOEFL) шалгалтын оноотой байх
- Суралцах төлөвлөгөө оруулах
Мэргэжлийн чиглэл
- Хэрэглээний биологи
- Орчны бохирдол
- Химийн шинжлэх ухаан
Тэтгэлэгт дараах зүйлс багтана:
Сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, визний төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн тийз болон бусад
Сонгон шалгаруулалтын явц, хугацаа:
2022 оны 09 дүгээр сарын 30-ны дотор өргөдлийг хүлээн авна.
Тэтгэлэг горилогч нь өргөдлийн маягт болон холбогдох бичиг баримтын хамт дараах байдлаар илгээнэ.
Өргөдлийн маягт болон холбогдох бичиг баримтын хамт сканнердсан хуулбарыг cgi_academic@cgi.ac.th хаягаар имэйл илгээх
Имэйлээр илгээсний дараа доорх хаягаар эх хувийг илгээх
Chulabhorn Royal Academy, Chulabhorn Graduate Institute (GCI Scholarship Program)
906 Kamphangphet 6 Road, Talat Bang Khen, Laksi, Bangkok 10210 THAILAND
Жич: Хэрэв тэтгэлэг горилогч нь баримт бичгийг дутуу бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд өргөдлийг шалгаж үзэхгүй болно.
Тэтгэлэгт тэнцсэн иргэдийг 2023 оны 1 дүгээр сард багтаан зарлана.
Бүрдүүлэх материал:
- Боловсрол гэрчилгээ, дүнгийн хуулбар
- 3 Тодорхойлолт (Ажлын газрын болон багшийн)
- Суралцах төлөвлөгөө
- Эрүүл мэндийн хуудас
- Бусад баримт бичгүүд
- Өргөдлийн маягт болон эрүүл мэндийн хуудсыг энд дарж татаж авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Цахим хуудас: www.cgi.ac.th
Холбоо барих утас: (66 2) 554-1900, болон 2130, 2138
Факс: (66 2) 554-1901
Боловсрол, шинжлэх ухааны яам
Тайландын Чулаборны хааны академид магистрын хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэг зарлагдлаа | ||
Үзсэн: 102 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055