Шууд Chart

Франц, Австрали улс харилцаагаа сайжруулахад хүчин чармайлт гаргана

2022-07-03 11:18:00

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон баасан гарагт Австралийн шинээр сонгогдсон Ерөнхий сайд Энтони Албанезийг Парист угтан авч, уулзсан байна. Тэд энэ үеэр хоёр улсын харилцаа “шинэ бүлэгт” шилжиж байгааг цохон тэмдэглэжээ.

Уулзалтын дараа Ерөнхий сайд Энтони Албанез сэтгүүлчдэд өгсөн мэдэгдлийн үеэр Австрали, Францтай харилцах харилцаа чухал. Цаашид итгэлцэл, хүндэтгэл, үнэнч шударга байдлыг хамгаалж харилцаагаа үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц, Австрали хоёр улсын өнгөрсөн тухай биш ирээдүйн харилцааны тухай ярих болно гэж мэдэгджээ. Тэрбээр мөн мэдэгдэлдээ хоёр орны харилцаа өнгөрсөн хугацаанд таагүй байдалд байсанд одоогийн Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэжээ.

Өнгөрсөн жил Австралийн Ерөнхий сайд асан Скотт Моррисоны засаг захиргаа Францаас дизель хөдөлгүүртэй шумбагч онгоц худалдан авах гэрээг цуцалж, оронд нь АНУ-тай цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц худалдан авах гэрээ байгуулж байсан юм. Үүний улмаас хоёр орны харилцаа муудаж, Элчин сайд нарыг түр хугацаагаар эгүүлэн татаад байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц, Австрали улс харилцаагаа сайжруулахад хүчин чармайлт гаргана   
Үзсэн: 244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй