Шууд Chart

АНУ Украинд 820 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлнэ

2022-07-03 11:35:15

АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд аюулгүй байдлын нэмэлт тусламж болгон 820 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Тусламжийн багцад “НАСАМС” гэгддэг үндэсний дэвшилтэт "газар-агаар" пуужингийн систем, өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем зэрэг зэвсэг багтаж буй юм байна.

Хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ-ын цэргийн дайралт эхэлснээс хойш АНУ Украинд аюулгүй байдлын чиглэлээр ойролцоогоор 6.9 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн тухай Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский баасан гарагт нийтэлсэн видео бичлэгээрээ АНУ-ын нэмэлт тусламжид талархаж байгаагаа илэрхийлээд, “НАСАМС” систем нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг ихээхэн бэхжүүлнэ. Мөн манай улс түншүүдээсээ бусад шинэ зэвсгийн талаар хэлэлцээ хийж байна” гэж мэдэгдсэн байна.

Энэ үеэр Володимир Зеленский Оросын баасан гарагийн үүрээр өгсөн пуужингийн цохилт өмнөд хэсгийн Одесса муж дахь есөн давхар орон сууцыг онож 21 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн. Тэрбээр энэ халдлагыг "санаатай, зорилготой үйлдэл" гэж тодорхойлж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Украинд 820 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлнэ  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй