Шууд Chart

Талибууд охидын боловсролыг сэргээх талд ямар ч хариу арга хэмжээ аваагүй байна

2022-07-03 13:37:45

Афганистан дахь шашны болон овог аймгийн удирдагчдын гурван өдрийн чуулган өндөрлөсний дараа охидод зориулсан ахлах сургуулийг дахин нээх талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.

Талибанчууд үндэсний чухал асуудлуудыг хэлэлцэхээр бямба гарагт нийслэл Кабулд уулзалт зохион байгуулжээ. Үүнд 3000 гаруй хүн оролцсон ч нэг ч эмэгтэй төлөөлөл оролцоогүй байна. Цугларалтад зөвхөн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг оролцуулжээ.

Талибуудын мэдээллийн яам 11 заалт бүхий тогтоолыг оролцогчид баталсан гэж мэдэгджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг тогтоолд Засгийн газраас шударга ёс, шашны болон орчин үеийн боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр болон Исламын хуулийн дагуу бусад бодлогод онцгой анхаарал хандуулахыг уриалсан гэж мэдээлж байна.

Афганистанд эмэгтэйчүүдийн эрхийг сэргээхийг олон улсын зүгээс шаардсаар ирсэн. Гэхдээ эмэгтэйчүүдийн эрхийг зөвхөн Исламын хуулийн дагуу хамгаалах ёстойг дурджээ.

Талибанчууд гуравдугаар сарын сүүлчээр охидын дунд сургуулийг дахин нээхээр шийдсэн ч, тэд охидыг хичээлдээ буцаж орохыг зөвшөөрсөн шийдвэрээ түдгэлзүүлээд байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Талибууд охидын боловсролыг сэргээх талд ямар ч хариу арга хэмжээ аваагүй байна  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй