Шууд Chart

Сиднейд их хэмжээний бороо орсны улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна

2022-07-05 10:45:19

Австралийн Сидней хотын бүс нутагт хүчтэй шуурга, үер болсны улмаас Засгийн газар 30.000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргаж, сэрэмжлүүлэг өгчээ.

Амралтын өдрүүдээр Шинэ Өмнөд Уэльс мужид тасралтгүй бороо орж, голын усны түвшин огцом нэмэгдсэн байна.

Австралийн Батлан хамгаалах хүчин гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд туслахаар багуудаа илгээжээ. Үерийн эрсдэл үргэлжилсээр байгаа тул муж улсын Ерөнхий сайд нэмэлт цэргийн тусламж хүсчээ.

Шинэ Өмнөд Уэльсийн эргийн ойролцоо хүчтэй салхины улмаас түлш, хүчээ алдсан ачааны хөлөг онгоцон дээрх зорчигчдыг аврах ажиллагаа саатаад байна. 21 хүнтэй хөлөг онгоц эрэг рүү урсах эрсдэлд хүрчээ.

Цаг агаарын таагүй байдлын улмаас хоёр нисдэг тэрэг ашигласан аврах ажиллагааг зогсоогоод байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сиднейд их хэмжээний бороо орсны улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй