
Украинд учирсан их хэмжээний хохирлыг арилгахад хэрхэн туслах талаар хэлэлцэх олон улсын төлөөлөгчдийн чуулга уулзалт Швейцарийн өмнөд хэсгийн Лугано хотод нээлтээ хийлээ. Уг хурлыг Украин, Швейцарын Засгийн газар хамтран зохион байгуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх бага хуралд Япон, АНУ, Европын орнууд зэрэг 40 орчим орны Засгийн газрын төлөөлөгчид оролцоно гэж Швейцарын Засгийн газраас мэдэгдлээ. Мөн Европын Холбооны төлөөлөгчид Дэлхийн банкны албаны хүмүүс болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг хуралд цахимаар оролцож үг хэлэх юм. Украин сэргээн босгох төлөвлөгөөгөө анх удаа танилцуулах ба бусад Засгийн газрууд мягмар гарагт дэмжлэг үзүүлэх хөтөлбөрөө зарлах төлөвтэй байна.
Украины Засгийн газар өнгөрсөн сард тус улсын дэд бүтцэд учирсан хохирол ойролцоогоор 104 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгдсэн. Сэргээн босгох ажилд их хэмжээний хөрөнгө шаардагдах тул Украин урт хугацааны олон улсын тусламж авахыг эрмэлзэж байна гэж үзэж байна.
Мөн Киев уг хурлыг ашиглан Украин болон өрнөдийн орнууд сэргээн босгох хүчин чармайлтад улам нэгдэж байгааг Москвад харуулахыг хичээх болно гэж ажиглагчид үзэж байна.
Олон улсын төлөөлөгчид Украины сэргээн босгох ажлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.