
Даваа гарагт АНУ-ын баруун дундад орших Иллинойс мужид Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр буутай этгээд гал нээж, зургаан хүн амиа алджээ. Хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг цагдаа нар баривчилсан байна.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр 20 гаруй хүн, тэр дундаа хүүхдүүд шархадсан байна. Чикаго хотоос хойд зүгт 40 км-ийн зайд орших Хайлэнд Паркт хэрэг гарчээ.
Цагдаагийнхан уг этгээдийг барилгын дээвэр дээрээс гал нээсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордонд болсон тусгаар тогтнолын баярын үеэр уг хэрэгтэй холбогдуулан үг хэлжээ. Тэрбээр "Бидний ардчилалд, бидний амьдралд баталгаатай зүйл байхгүй гэдгийг өдөр бүр бидэнд сануулдаг. Бид үүнтэй тэмцэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ | ||
Үзсэн: 384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.